Сүүлийн үед зүсэлтгүй нүдний хэлбэр засах мэс засал ихээхэн эрэлттэй байна.

Ямар гаж нөлөө байдаг болон ямар тохиолдолд хийлгэж болохгүй талаар олж мэдэцгээе.

Зүсэлтгүй арга нь олон янзын нэршилтэй байдаг. Оёдолт арга, чимхэх арга, зүсэлтгүй арга, байгалийн наалдацтай арга гэх мэт..

Эцсийн дүндээ эдгээр нь бүгд оёдолт аргад хамаарна.

Оёдолт арга гэж юу вэ??

Энэ нь арьсыг салст бүрхэвч рүү нэвтрүүлж чимхэж оёх арга юм.

Гэхдээ үүнийг хийлгэж болохгүй хэд хэдэн тохиолдол байдаг.

1. Арьс зузаан байх тохиолдолд - амархан тайлагддаг.

Тиймээс дээрх үйлчлүүлэгч мөн зүсэлттэй нүдний хэлбэр засах мэс засал хийлгэсэн.

2. Өөх ихтэй тохиолдолд - мөн амархан тайлагддаг.

Тиймээс дээрх үйлчлүүлэгч мөн зүсэлттэй нүдний хэлбэр засах мэс засал хийлгэсэн.

3. Нүд нээх булчингийн хүч сул байх тохиолдолд - зүсэлттэй нүдний хэлбэр засах мэс заслыг санал болгож байна. Учир нь хэтрүүлэн чимхэх байдлаар боож өгвөл маш их өвдөлт үүсэх эрсдэлтэй. Ерөнхийд нь зүсэлт хийж жигд татаж өгснөөр хүч нь тархдаг бол, ганцхан цэгээр татах нь ямар их эвгүй мэдрэмж төрүүлэх бол?

Жишээлбэл, хүнийг татаж үзэхэд, биеийг нь бүхэлд нь татах, зөвхөн гарыг нь татах, эсвэл ганц хуруугаар нь биеийг нь бүхэлд нь татах... аль нь илүү амар байх вэ??

4. Арьсны унжилттай тохиолдолд - мэдэгдэхгүй. Эцсийн дүндээ арьсанд бүрэн хучигдаж харагдахгүй болно.

5. Нүдний хэлбэрийг өөрийг нь өөрчлөх шаардлагатай тохиолдолд - нүдний хэлбэр засах мэс засал болон арьс тайрах мэс заслыг зохистойгоор хийж байж хэлбэр нь гарч ирнэ.

6. Нүдний тэгш бус хэм (өөр өөр хэмжээтэй нүд) ноцтой байх тохиолдолд.

Тэгвэл оёдолт арга буюу зүсэлтгүй нүдний хэлбэр засах мэс засал хийлгэхэд тохиромжтой тохиолдлууд юу вэ?

1. Арьсны унжилтгүй байх.

2. Нүд нээх булчингийн хүч сайн, зовхины унжилт (птоз) хүнд биш байх.

3. Арьс нимгэн байх.

Доорхтой ижил тохиолдол юм.