Би энэ удаад ийм гарчигтайгаар нийтлэл оруулахаар шийдлээ.
Жишээ татан тайлбарлая. Энэ үйлчлүүлэгч хэдэн жилийн өмнө зүсэлттэй нүдний булчин чангалах мэс засал болон дээд зовхины өөх шилжүүлэн байрлуулах(?) мэс засал хийлгэсэн гэсэн.
Гэвч анхны мэс заслын дараагаас л давхар үрчлээ үүсэж, гурвалсан давхраа буюу олон зураас бий болсон гэж хэлсэн.
Тиймээс манай эмнэлэгт хандахаас 1 жилийн өмнө дахин нэг удаа давтан мэс засалд орсон боловч ямар ч үр дүн гараагүй гэсэн.

Зурагнаас харвал доод хэсэг нь анхны зүсэлтийн шугам бөгөөд дээд талд нугаларсан хэсэг нь хүсээгүй хэсэгтээ нугаларч тогтсон байна.
Бичлэгээс үзнэ үү.
Үйлчлүүлэгч маань ч гэсэн олон эмнэлгээр явж зөвлөгөө авсан бололтой. Манай эмнэлэгт ч мөн хэд хэдэн удаа ирж дахин зөвлөгөө авсны эцэст маш нухацтайгаар шийдвэрээ гаргасан.
Бусад эмнэлгүүд өөх суулгахыг ихээр санал болгосон гэсэн ч, миний хувьд дээд зовхинд өөх суулгахыг төдийлөн таашаадаггүй.
Энгийн өөх суулгах мэс засал бол хамаагүй ч, дээд зовхинд өөх суулгах нь ялангуяа тийм байдаг.
Гэхдээ дээд зовхины өөх суулгах мэс заслыг сайн хийвэл сайн үр дүнд хүрдэг. Мөн би ч гэсэн дээд зовхинд өөх суулгах тохиолдол нэлээд байдаг.
Яагаад дургүй вэ гэвэл,
1. Хожим нь жин нэмэх үед энэ хэсэгт ч мөн адил өөхөлдөг.
2. Зөвхөн өөх шилжүүлэн байрлуулах болон нүдний булчин чангалах мэс заслаар шийдэгдэх тохиолдол их байдаг. (Миний хувийн мэс заслын арга барилтай холбоотой)
Гэсэн хэдий ч миний хийсэн өөх суулгах мэс заслын үр дүн сайн байдаг тул хэрэв би өөх суулгахыг зөвлөвөл заавал хийлгээрэй. Ийм давхар үрчлээтэй үйлчлүүлэгчдэд өөх суулгах мэс засал хийх тохиолдол 10% орчим байдаг.
Мэс заслын дараах шууд байдал. Өөх суулгах эсэхдээ эргэлзэж байсан ч, энэ үйлчлүүлэгчийн хувьд эхний ээлжинд өөх суулгахгүй байхаар шийдсэн.

Оёдол авсны дараах байдал. (Мэс заслаас хойш 1 долоо хоног)
Үүнээс хойш 1 сар хүртэл хаван бууж, сорви тогтох шатандаа байдаг тул ийм тохиолдлуудыг тасралтгүй хянаж байх шаардлагатай.
Нүд бага зэрэг жижгэрэх, сорви товойж гарах, эсвэл давхрааны шугам өндөрсөх зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Нэг сарын дараах байдлаар давхрааны дээр нэг нарийн зураас харагдаж байна. Энэ нь өмнө нь нугаларч байсан зураас бөгөөд хаван буухын хэрээр үрчлээ мэт бага зэрэг харагдаж байгаа ч, хаван улам бүр бууж, сорви бүрэн эдгэрэхийн хэрээр зураас доошилж, үрчлээ арилж эхэлнэ.

Хүсэн хүлээсэн 3 дахь сар.. Чусокийн баярын өмнө ирж явцаа шалгуулсан бөгөөд дээрх жижиг үрчлээ ч арилж, хаван бууснаар давхрааны шугам доошилж, нүд ч бага зэрэг томруун болсон байна.
Энэ үйлчлүүлэгч нүдний булчин чангалах мэс засал хийлгээгүй.
Харихдаа Чусокийн баярыг сайхан өнгөрүүлээрэй гэж хэлсэнд нь үнэхээр их баярласан. 3 сарын дараа илүү сайхан болсон төрхтэйгөөр дахин уулзахыг хүсэж байна.


Мэс заслын өмнөх болон дараах байдлыг харвал баруун талын (зураг дээрх зүүн тал) салст ил гарах асуудал ч мөн сайжирсан нь харагдаж байна.
Өмнөх нийтлэлүүдтэй мөн танилцана уу.
https://blog.naver.com/medicdoctor/222157893648
