Давхрааны наалтны гаж нөлөөний талаар олж мэдэцгээе. Солонгост "Ssang-te" гэж товчлон нэрлэгддэг давхрааны наалтыг олон компаниуд үйлдвэрлэдэг. Үүний ажиллах зарчим нь давхраа үүсэх байгалийн зарчимтай бага зэрэг төстэй байдаг.

Нүдээ нээх үед арьсан дээр наалт наасан байвал тухайн хэсэг нугалагдахгүйгээр давхрааны доод арьсны үүргийг гүйцэтгэж шугам үүсгэдэг. Гэхдээ үүнд асуудал бий.. Наалтыг удаан хугацаагаар хэрэглэвэл нэгдүгээрт, контакт дерматит буюу арьсны үрэвсэл амархан үүсдэг. Мөн арьсны үрэвсэл үүссэнээр цэврүү үсэрч болох бөгөөд энэ нь аяндаа эдгэрэх явцад тухайн хэсгийн арьс хатуурч өөрчлөгддөг. Хоёрдугаарт, арьсны унжилт илүү муудаж болзошгүй. Арьс илүү их унжсанаар нүдийг улам бүр дарж хучдаг.
Гэхдээ давхрааны наалт наасан ч давхраа үүсдэггүй хүмүүс байдаг... Ийм хүмүүс зүсэлттэй давхрааны мэс засал хийлгэж байж л давхраа нь задардаггүй хүмүүс байх нь...ㅠ Арьс нь маш зузаан хүмүүс гэсэн үг.

Боломжтой бол давхрааны наалт эсвэл давхрааны цавуу зэргийг хэрэглэхийн оронд мэс засал хийлгэхийг зөвлөж байна. Ийм зүйл хэрэглэлээ гээд байнгын давхраа үүсэхгүй шүү дээ!!!
