Өнөөдрийн сэдвээр давхраа арилгах мэс заслын талаар бичихээр шийдлээ. Гэхдээ эхлээд нэг зүйл асуумаар байна.. Та яагаад давхраагаа арилгах гэж байгаа юм бэ?? Хэрэв та доорх хүн шиг давхраагаа арилгах гэж байгаа бол

Дээрх хүн давхраагаа арилгасан хэрэг биш ээ.. Давхрааг далд ордог (нуугдмал) болгосон гэсэн үг. Давхраа арилгах мэс заслыг ихэвчлэн арьс дутагдсанаас болж сормуус гадагшаа эргэх, эсвэл хэлбэр нь муухай болсон үед хийх нь зүйтэй гэж бид үздэг. Хэрэв дээрх зураг шиг давхраатай байлаа гээд түүнийг зохиомлоор задлаад (арилгаад) хаячихвал илүүдэл арьс унжиж нүдийг бүрхэх бөгөөд ингэсэн тохиолдолд арьсыг зохиомлоор тайрч авах шаардлагатай болдог. Тэгвэл хэлбэр нь муухай болно шүү дээ.

Дээрх өвчтөн өөр эмнэлэгт давхраа задлах (арилгах) мэс засал хийлгэсний дараа асуудал үүсэж манайд хандсан хүн юм. Сормуус нь дотогшоо эргэж нүд рүүгээ хатгаж байгаагаас гадна, нимгэн арьсыг хэт их тайрч авснаас болж хиймэл харагдаж, нүдний шугам нь ч тэгш бус болсон байна.

Нүд нь дээрх зураг шиг өөр өөр зузаантай арьсны хэсгүүдээс бүрддэг. Давхраагүй нүдний булчингийн өөрчлөлт хийнэ гээд I бүсийн (zone I) арьсыг хэт их тайрч авбал эргэлт буцалтгүй үр дагаварт хүргэж болзошгүй. https://youtu.be/VZIZIXzPsWc

Үүн шиг давхрааг доош нь түлхэж оруулж (далдлах) хийвэл хэлбэр нь илүү сайхан болох болно. Эмэгтэйчүүд ч бас ингэж хийлгэх тохиолдол их байдаг.