Давхар зовхийг арилгах аргын талаар олж мэдэцгээе. Яагаад давхар зовхийг арилгана гэж??? Эрэгтэй хүний давхар зовхи эсвэл хэт өндөр давхар зовхи нь эвгүй харагдах тохиолдол байдаг. Заримдаа зузаан давхар зовхитой эрчүүд хэт нялуун(?) эсвэл ширүүн(?) төрхтэй харагддаг бөгөөд тийм хүмүүст энэ нь хамааралтай. Гэхдээ давхар зовхийг бүрмөсөн арилгах арга байдаг ч үүнийг санал болгохгүй байна. Учир нь давхар зовхигүй хүмүүст ч гэсэн бодит байдал дээр бага ч болов зураас байдаг юм.

Тэгвэл үнэхээр тэр зураасыг арилгавал юу болох вэ?

Энэ өвчтөнийх шиг бодит зураас байгаа ч сайн харагдахгүй болгох нь хамгийн сайн арга юм. Энэхүү мэс заслын аргыг 2017 оны хаврын Гоо сайхны мэс заслын нийгэмлэгийн хуралд танилцуулагдсан илтгэлд үндэслэн боловсруулсан болно.

Мөн үүнд үндэслэн энэ удаад Америкийн Гоо сайхны мэс заслын нийгэмлэгийн сэтгүүлд нийтлэгдэх гэж буй эрдэм шинжилгээний өгүүлэл юм.

Давхар зовхийг арилгахын тулд төрөлхийн мэт байдлыг алдагдуулж, сормуусны яг дээд талын арьсыг их хэмжээгээр тайрах эсвэл хиймэл сорви үүсгэх нь зохимжгүй гэж бодож байна.